Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОСКАРЫН ГАДААД ХЭЛ ДЭЭРХ ШИЛДЭГ КИНОНЫ НОМИНАЦИД 92 УЛС ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2017 оны 10 сарын 07

 Ирэх онд болох 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах арга хэмжээний гадаад хэл дээрх бүтээлийн шагналд өрсөлдөхөөр 92 орон бүтээлээ ирүүлээд байна гэж  Америкийн кино академиас мэдээллээ.
Arslan.mn
Өнгөрсөн жил энэ шагналд 85 орон киногоо илгээж байсан юм.
 
Тус шагналд өрсөлдөх бүтээлүүд дотроос Камбожийн зохиолчийн зохиолоор жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “Тэд эхлээд миний аавыг алсан” хэмээх бүтээл хамгийн их анхаарал татаж байгаа юм. Мөн Франц улсаас өрсөлдөж буй Робин Камилогийн "Минутын цохилт", Ливан улсаас өрсөлдөж буй Зиад Доуэрийн "Доромжлол", Норвеги улсаас Жоэким Триерийн "Тельма" зэрэг бүтээлүүд кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж байгаа ажээ.

Энэ жилийн Каннын кино наадмын ялагч болсон Шведийн найруулагч Рубен Остлундын "Талбай" хэмээх хошин шогийн бүтээл шуугиан тариад байгаа төдийгүй Оскарын наадамд мөн өрсөлдөж байгаа юм.
 
Анх удаа Оскарт өрсөлдөж байгаа орнуудаас Гаити улс “Аити мон амур”, Лаос улс "Хонгор эгч", Сири улс "Бяцхан Ганди" зэрэг бүтээлээ сойгоод байна. Энэтхэг улсаас энэ жил найруулагч Амит Масуркар "Ньютон" киногоороо оролцож байна.
 
Өнгөрсөн оны Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны номинацид Ираны найруулагч Асгар Фаради "Худалдагч" киногоороо түрүүлсэн бөгөөд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын муслим шашинтай 7 орны иргэдэд АНУ-руу нэвтрэх виз олгохыг хориглосон явдлыг эсэргүүцэн тус ёслолын үйл ажиллагаанд оролцоогүй билээ.
 
90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчид ирэх 1 дүгээр сарын 23-нд тодрох бөгөөд ёслолын ажиллагаа ирэ оны 3 дугаар сарын 4-ний өдөр Холливудад болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47874
0 эможи
keyboard_arrow_up