Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д тансаг зэрэглэлийн автомашины эрэлт нэмэгджээ

2017 оны 10 сарын 13

БНХАУ-д өнгөрсөн сард автомашины борлуулалт дөрөв дэх сардаа дараалан өссөн дүнтэй гарлаа. Тансаг зэрэглэлийн автомашины эрэлт нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна.

Arslan.mn

БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн ассоциациас мэдээлснээр, SUV болон бага оврын тээврийн хэрэгслийн бөөний худалдааны борлуулалт өнгөрсөн сард 3.3 хувиар өсжээ. Сарын дүнгээр энэ төрлийн нийт 2.3 сая ширхэг автомашин зарагдсан байна. Харин энэ оны эхний есөн сард нийт 20.2 сая ширхэг ачааны автомашин, автобус худалдаалагдсан нь өмнөх оныхоос 4.5 хувиар өссөн дүн болжээ. БНХАУ-ын авто зах зээлд өрсөлдөөн эрчимжиж, үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Үүнтэй холбогдуулж худалдан авагчид тансаг зэрэглэлийн автомашин худалдаж авах нь ихэсжээ. Түүнчлэн мотоцикл сонирхогчид олноор энэ төрлийн автомашин худалдан авах сонголт хийж байгааг “Sanford C Bernstein & Co “компанийн шинжээчид онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48092
0 эможи
keyboard_arrow_up