Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“BMW” компани сэргээгдэх эрчим хүчийг гол эх үүсвэрээ болгоно

2017 оны 11 сарын 16

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Arslan.mn

Ингэснээр шаардлагагүй гэж үзсэн эрчим хүчний эх үүсвэрээс татгалзахаар болж байгаа юм. Төлөвлөгөөнийхөө хүрээнд 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг гадаад эрчим хүчний гол эх үүсвэрээ болгоно гэж тус компанийн нийлүүлэлтийн албаны дарга Маркус Дюзманн мэдэгджээ. Үүнээс гадна “BMW” компани цэвэр эрчим хүчний зорилтыг хангахын тулд нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Тус компани Германы Лейпциг хот дахь үйлдвэртээ эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн салхин турбиныг аль хэдийн хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ажээ. Улмаар “BMW” цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон тэрбум ам.долларыг зарцуулж байгаагийн зэрэгцээ ийнхүү сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжихэд хүчин чармайлт гаргаж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49735
0 эможи
keyboard_arrow_up