Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп “Терроризмыг дэмжигч улс“ гэснээр Солонгосын нөхцөл байдал дахин хурцадлаа

2017 оны 11 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ыг "Терроризмыг дэмжигч улс" гэж тодорхойлсноор Солонгосын хойгийн нөхцөл байдал дахин хурцадлаа.

Arslan.mn

Улмаар "БНАСАУ-д илүү хатуу хориг тавина" гэдгийг тэрбээр Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Энэхүү хориг нь Пхеньяны цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлт, олон улсын терроризмыг дэмжиж буй үйлдэлд нь цэг тавина гэж тэрбээр үзэж байгаа юм.

Иран, Судан, Сирийг багтаадаг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтад БНАСАУ нэмэгдэж байна. Үүнээс гадна БНХАУ-ын тусгай төлөөлөгч Пхеньянтай харилцаагаа сайжруулах зорилгоор БНАСАУ-д хийсэн дөрвөн өдрийн айлчлалаа өндөрлүүлжээ. Ши Жиньпиний бие төлөөлөгч Сон Тао сүүлийн хоёр жилийн хугацаанд тус улсад айлчилсан БНХАУ-ын хамгийн өндөр дээд албан тушаалтан болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49976
0 эможи
keyboard_arrow_up