Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп Гаити улсын иргэдийг нутаг буцаах шийдвэр гаргалаа

2017 оны 11 сарын 22

Arslan.mn

Гаити улсын бараг 60 мянган иргэнд АНУ-д ажиллаж, амьдрах боломж олгосон “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-ийг зогсоох шийдвэрийг Дональд Трампын засаг захиргаа даваа гарагт гаргасан байна.
2010 онд хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэний улмаас их хэмжээний гарз хохирол амссанынх нь дараа Гаити улсын иргэдийг АНУ-ын Засгийн газар “Түр хамгаалалтад авах хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргаж байсан билээ.
Харин энэ оны нэгдүгээр сард АНУ-ын төрийн тэргүүн болсон Д.Трамп Судан болон Никарагуа улсын иргэдийг нутаг буцаах шийдвэр гаргасныхаа дараа гаитичуудыг мөн нутаг буцаахаар боллоо. Мөн Гондурасын 86 мянган иргэнийг ирэх оны долдугаар сараас хэтрэлгүй АНУ-аас гаргах шийдвэрийг Д.Трампын засаг захиргаа гаргаад байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50041
0 эможи
keyboard_arrow_up