Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Ice Bucket Challenge”-ийг санаачлагч өвчний улмаас нас барлаа

2017 оны 12 сарын 02

Arslan.mn

Төв мэдрэлийн системийн гажиг өвчний холбооны мэдээлснээр “Ice Bucket Challenge” хандивын аяныг санаачлагчдын нэг Энтони Сэнерчиа 46 насандаа өвчний улмаас таалал төгсчээ.

Тэрбээр эхнэрийнхээ хамтаар энэхүү өвчнийг судлахад зориулсан хандивын “Ice Bucket Challenge” аяныг амжилттай зохион байгуулахад гар бие оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун сая ам.долларыг холбооны сандаа төвлөрүүлж чадсан байна.

Хандивын аян 2012-2015 онд амжилттай өрнөж дэлхий дахины хүмүүсийг санд хандиваа өргөж, мөстэй усыг толгой дээрээ асгаж, өвчнөөр шаналж буй хүмүүсийн мэдрэмжийг багахан ч гэсэн мэдрүүлэхэд чиглэгдсэн юм.

Төв мэдрэлийн системийн нэн ховор гажигийг Америкийн алдарт тамирчин Лу Гериг 1939 онд өвдөж байжээ. Үүнээс хойш шинжлэх ухаанд “Лу Геригийн өвчин” гэж нэрлэх болсон байна. 

2003 оноос уг өвчнөөр шаналсан Энтони Сэнерчиа ABC сувагт өгсөн ярилцлагадаа “Эдгэшгүй өвчин туссанаа мэднэ гэдэг аймшигтай хэдий ч бусад хүмүүс чиний мэдэрч байгаа өвдөлтийг бага ч гэсэн мэдэрч, ойлгох нь чухал байдаг” хэмээн ярьж байв.

Эх сурвалж: Time.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
50579
2 эможи
keyboard_arrow_up