Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Трамп эхлээд сарыг, дараа нь улаан нүдэн гарагийг

2017 оны 12 сарын 14

Обамагийн өвийг өөрчлөхөөр Цагаанд ордонд бараг жил хэлэлцсэний эцэст сансрын нисэгчдээ дахин сар луу илгээх нь АНУ-ын сансрын хөтөлбөрийн эхний зорилго гэдгийг Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор тодорхойлов.

Гадаргад нь хүн газардсанаас хойш 45 жилийн дараа дахин сарны зүг чиглэх албан ёсны шийдвэрт ноён Трамп хуучин сансрын нисэгчдийг байлцуулан байж Цагаан ордонд гарын үсэг зурлаа. Гэхдээ NASA буюу Сансрын уудам, агаарын нислэгийг шинжлэн судлах үндэсний агентлагт Ерөнхийлөгчөөс өгч буй шийдвэрт хүмүүсийг сарнаа дахин аваачихтай холбоотой шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болон хугацаа дурдсан тодорхой заалт байхгүй.

Сарнаа буцаж очих нь “ангараг гарагийн зүг хийх аяллын суурь, АНУ-ын сансрын хөтөлбөрийг хүн төрөлхтний эрэл хайгуул, шинэ нээлтэд дахин төвлөрүүлэх” эхлэх гэдгийг ноён Трамп тайлбарласан юм. “Манай улс дахин хийвэл зохих зүйл. Бид агуу ихийг л мөрөөднө” хэмээн Ерөнхийлөгч нэмж өгүүлэв.

АНУ-ын сансрын хөтөлбөрийн тэргүүн зэрэгт тавьж буй Трампын засаг захиргаа энэ оны эхээр дэд ерөнхийлөгч Майк Пенсийн удирдлага дор Сансрын зөвлөл байгуулсан. Анх уг зөвлөл хүмүүсийг Ангараг гарагт хүргэх зориулалттай SLS (Space Launch System) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. Гэвч Обамагийн сансрын бодлогын цөм болсон уг хөтөлбөрийг хожим нь сансрын нисэгчдийг сарны тойрог замд нисгэх ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэжээ.

Гэтэл Трампын засаг захиргаанаас заасан шахуу хугацаанд ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаад буй. Тиймээс NASA хүн суулгасан SLS-ийн анхны туршилт товыг 2023 он хэвээр үлдээсэн юм.

Сарны зүг нисэх санаа энэ онд АНУ-ын тодорхой хэсгийнхний дэмжлэг авч чадсан нь тус улсын сансар судлалын хувийн салбарт шинэ бололцоо нээх бололтой.

Amazon-ий гүйцэтгэх захирал Жефф Безос сарны гадаргад газардах төхөөрөмжөөрөө Цагаан ордны сонирхлыг төрүүлж чадлаа. “Сарнаа хүн байнга оршин суух нь хүнд бэрх, өртөг зардал ихтэй зорилго. Энэ зорилго олон хүний сонирхлыг татаж байгаа гэдэгт миний бие эргэлздэггүй” хэмээн тэрбээр оны эхээр тайлбарласан.

Ноён Безосын Blue Origin сансрын хувийн компани сарны зүг анхаарлаа хандуулж байгаа. Энэ нь мөн л сансрын бизнесмен Илон Маскын санаа бодлыг эргүүлж орхилоо. Сарнаа хүн буулгах, сар орчмын тойрог замд Ангараг хүрэх өртөө болгон сансрын станц ашиглалтад оруулах санааг ноён Маск урьд нь хэрэгсдэггүй, улаан нүдэн гарагийн зүг шууд нисэхийг илүүд үздэг байв.

Гэтэл ноён Маск өөрийн компанийн Mars пуужинг дэлхий дэх алслагдмал байршилд хүмүүсийг шуурхай хүргэхэд төдийгүй саран дээрх хүн бүхий станцад тээврийн хэрэгсэл болгон ашиглах санаагаа есдүгээр сард мэдэгдлээ.

Саранд хүрэхэд “АНУ-ын сансрын хувийн салбарынхан ойртож буй”-г Цагаан ордон даваа гарагт тайлбарлах замаар дээр дурдсан компаниудтай хамтран ажиллаж буйгаа битүү ойлгуулав.

Тус улсын Moon Express компани уул уурхайн олборлох станц байгуулах бэлтгэл болгон хүнгүй, автомат жолоодлоготой сансрын төхөөрөмжийг удахгүй сарны гадаргад буулгаж чадна хэмээн найдаж байна.

Гэхдээ NASA-гийн хөтөлбөрийн уламжлалт гэрээлэгчдийг ч дэмжихээ Цагаан ордон дурдахаа мартсангүй. Boeing, Lockheed Martin гол гэрээлэгч нь болох SLS, Orion хөлгүүд АНУ-ын сансрын хөтөлбөрийн амин зүрх гэдгийг Трампын засаг захиргаа тайлбарласан юм.

Ричард Уотерс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51130
0 эможи
keyboard_arrow_up