Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Мун Жэ Ин: БНХАУ-д хийж буй айлчлал хоёр улсын харилцаанд чухал нөлөөтэй

2017 оны 12 сарын 15

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин пүрэв гарагт БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзлаа. Түүний айлчлалын зорилго нь хоёр улсын хооронд үүссэн таагүй харилцааг сайжруулахад чиглэсэн гэж олон улсын ажиглагчид харж байна.

Arslan.mn

Учир нь Сөүл “Thaad” хамгаалалтын систем байрлуулсны дараа Азийн тэргүүлэх эдийн засагтай хоёр улсын харилцаа бага зэрэг хөндийрөөд байсан юм. БНАСАУ-ын тал ч мөн энэ яриа хэлэлцээнд гол анхаарлаа хандуулж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. БНХАУ Пхеньяны улс төр, эдийн засгийн хамгийн чухал түншлэгч улс хэдий ч Умардад тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээг дагаж мөрдөж байгаа төдийгүй талуудыг цөмийн зэвсгээс татгалзах яриа хэлэлцээг дахин эхлүүлэхэд уриалсаар байгаа юм. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ши Жиньпин "БНАСАУ-тай харилцах харилцаа чухал нөлөөтэй" гэдгийг мэдэгджээ. Харин БНХАУ-д анхны айлчлалаа хийж буй Мун Жэ Ин БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх Сөүлийн байр суурийг дахин баталгаажуулсан байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "БНХАУ болон БНСУ-ын харилцаа Солонгосын хойгийн нөхцөл байдал маш чухал үедээ ирээд байна. Найрсаг хөрш улс, стратегийн түншлэгч орнуудын хувиар манай хоёр улс нийтлэг нэг ашиг сонирхолтойгоос гадна бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангахад олон талаар хамтран ажиллаж байгаа” гэж мэдэгдлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин "БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх боломжтой гэдэгт миний бие итгэж байна. Умардын хувьд Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлээд зогсохгүй дэлхий нийтэд аюул заналхийлэл учруулсаар байгаа. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хамтран ажиллах хэрэгтэй байна" гэжээ.

Үүнээс гадна хоёр улсын Төрийн тэргүүн болон өндөр дээд албаныхан худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдэд гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51163
0 эможи
keyboard_arrow_up