Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Golden Gobi” шоколад Япон Улсын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэлжээ

2017 оны 12 сарын 15

“Golden Gobi” брэндийн шоколад Япон Улсын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэлсэн байна. Одоогоос 13 жилийн өмнө "Есөн од" ХХК байгуулагдаж, Монголд анх Бельги технологиор цэвэр шоколад үйлдвэрлэж, "Golden gobi" Монгол брэнд үүсчээ. 2003 онд хамгийн анх дотоодын зах зээлд гурван төрлийн сүүтэй, хавтгай шоколад үйлдвэрлэн нийлүүлж байсан аж. Үүнээс хойш жил тутам тасралтгүй 5-6 нэр төрлийн шинэ шоколадан бүтээгдэхүүнийг нийлүүлэх болжээ.

2017 оны эхний улиралд “Golden gobi” гэх өөрийн брэнд нэрийн дор 30 гаруй нэр төрлийн жимстэй, ирисэн болон карамелтэй чихрэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг аж. Одоогоор тус үйлдвэр нь 40 гаруй нэр төрлийн шоколадыг Европ стандартын түүхий эдийг Бельги улсын борлуулалтын сүлжээгээр дамжуулан авч, Монгол Улсын MNS-САС 87:1996 стандартын дагуу үйлдвэрлэж буй юм. Тус хамт олон 2012 онд сахар ороогүй ЭКО шоколад үйлдвэрлэж зах зээлд нийлүүлжээ. Мөн аж ахуй нэгжүүдийн захиалгаар тухайн байгууллагын онцлогыг харуулсан сав баглаа боодол бүхий шоколадыг захиалгаар үйлдвэрлэдэг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51190
1 эможи
keyboard_arrow_up