Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн сая төгрөгтэй байхад Пёнчаны ОЛИМП үзчихнэ

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

Тэшүүрчид 1992 оноос хойш олимпийн эрхээ авч чадаагүй хэвээр

2018 он спорт сонирхогчдын хувьд тун завгүй жил байх болно. Ердөө сар гаруйхны дараа БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимпийн XXIII наадам эхэлнэ. Улмаар зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ хүлээж байгаа. Харин наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо Азийн наадам зохиогдох бол аравдугаар сарын 6-18-нд Аргентиний Буэнос- Айрес хотноо залуучуудын олимпийн III наадам áîëîõ юм. Эдгээрээс хамгийн эхэнд зохиогдох Пёнчаны өвлийн олимпийн талаарх багц мэдээллийг хүргэе.

МОНГОЛООС ХЭДЭН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨХ ВЭ

Цас, мөсний спорт Монголд төдийлэн хөгжөөгүй. Гэхдээ манайхан 1964 оноос хойш өвлийн олимпод тасралтгүй оролцсоор ирсэн юм. Өмнөх хоёр наадамд монголчууд тус бүр хоёр тамирчинтай оролцсон уламжлал өнөө жил ч хадгалагдах шинжтэй. Тухайлбал, цанын спортын ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах нар Пёнчанд эх орноо төлөөлөн уралдах магадлал маш өндөр болжээ. “Манай тамирчид өнгөрсөн оны ДАШТ-ээс эхлэн олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцсон. Одоогоор хоёр тамирчин эрхийн норматив хангаад байна. Олон улсын цанын холбоо энэ сарын 22-нд эцсийн чансаагаа гаргаж, эрх авсан тамирчдын нэрийг зарлана. Энэ үеэр эцсийн хариу гарах юм. Тиймээс өмнө нь зарлаж болохгүй” хэмээн цанын шигшээ багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ ярилаа. Цанын тамирчид өдгөө Хандгайтад бэлтгэлээ базааж буй. Өнөөдөр бэлтгэлээс буугаад энэ сарын 4-14-нд Пёнчанд болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр Солонгосыг зорих юм байна. Энэ тэмцээнд сайн оролцвол дахин 1-2 эрх нэмж авах боломжтой аж.

“Тамирчид гаргасан амжилтаасаа шалтгаалаад 1000 онооноос доош буудаг. Оноо бага байх тусам сайн гэсэн үг. 300-гаас дотогш оноо авбал олимпийн эрхийн норматив биелүүллээ гэж үздэг. Хэрэв энэ тэмцээнд 100 онооноос дотогш орж чадвал нэмж эрх авах боломжтой. Гэхдээ хэцүү л дээ. Манай тамирчид дээд тал нь 108 оноонд хүрч байсан” хэмээн Х.Хаш-Эрдэнэ нэмж тайлбарласан юм. Эрх авах магадлалтай байгаа Ч.Отгонцэцэгийн хувьд өмнөх Сочигийн олимпод оролцсон туршлагатай нэгэн билээ. Өвлийн спортын төрлүүдээс Монголдоо л гайгүй хөгжсөн төрлийн нэг нь тэшүүр. Гэвч тэшүүрчид 1992 оноос хойш цагаан олимпод өрсөлдөж чадсангүй. Энэ жил ч хоосон өнжихөөр болоод байна.

Хамгийн сүүлд ОУХМ Я.Зоригтбаатар АНУ-ын Солт- Лейк хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд уралдсан. Ãýâч эрхээ авахад 67 дойл буюу нэг секунд дутсан юм. Тэшүүрийн 1000 метрийн зайд 1.10.50 минут хурдалсан тамирчин олимпод өрсөлдөх эрхтэй болдог. Харин тэрбээр 1.11.17 амжилтаар улаан шугамны äîîð үлдсэн. Эрх авах тэмцээн үүгээр дуусахтай зэрэгцэн тэшүүрчдийн ажил ч мөн дуусаж байна. “Эрх авч чадаагүйд олон ç¿éë нөлөөлсөн л дөө. Юуны өмнө мөсний бэлтгэл дутлаа. Хэрэв бид найм юм уу есдүгээр сараас мөсөн дээр гулгасан бол боломж байлаа. Гэтэл бид үндсэндээ 21 хоногийн бэлтгэл хийгээд л орсон. Мөн оролцсон тэмцээний тоо ч хангалтгүй байсан” хэмээн тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхбаяр ярьсан юм.

ГУРВАН БАГЦ ҮЛДЖЭЭ

Цагийн зөрүүгүй бүсэд, хажуу бөөрөнд шахуу орших БНСУ-д олимпийн наадам болох нь бидний хувьд сайн мэдээ. Олимпийн тэмцээн уралдааныг газар дээрээс нь очиж үзэх ховорхон боломжийн нэг нь энэ юм. Тэгвэл “Нью Жуулчин Турс” компани МҮОХ-той байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу олимп үзэх хүсэлтэй жуулчдыг бүртгэсээр байна. Тус компани зургаан багц аялал санал болгосноос гурав нь аль хэдийнэ дуусаад байгаа аж. “Манайх олимпийн тасалбар дангаар нь болон багцалж зарж байгаа. Нийт зургаан багц аяллын хүрээнд 120 хүн явуулахаар төлөвлөснөөс гурван багц нь дуусаад байна. Багцаасаа хамаараад үнэ нь 4- 5.1 сая төгрөг. Үүнд ирж, очих зардал, байр, хоол, тоглолтын тасалбар гээд бүгд багтсан. Үүнээс гадна цөөн тооны дан билет худалдаж байгаа. Үнэ нь 24-700 ам.долларын үнэтэй. Хүмүүс нээлт, хаалтын багцыг хамгийн их сонирхож байна.

Хаалтын ажиллагааны багц хамгийн эрэлттэй байна

Ялангуяа хаалтын ажиллагааны багц хамгийн түрүүнд зарагдаад дууссан. Визний тухайд иргэд манайд материалаа бүрдүүлээд ирнэ. Бид нэмж материал бэлтгээд Солонгосын ЭСЯ руу хүргүүлдэг. Бид виз гаргаж өгнө гэж амлахгүй. Гэхдээ албан ёсны эрхтэй компаниар дамжиж байгаа болохоор виз гарах магадлал өндөр” хэмээн “Нью Жуулчин Турс” компанийн Азийн газрын захирал З.Мөнхтөгс тайлбарлалаа. Тус компани 2004 оноос хойш олимп үзэх аялал зохион байгуулсаар иржээ. 2008 оны Бээжингийн олимпод 1200 хүн явуулсан нь оргил амжилт юм. Хүмүүс ерөнхийдөө зуны олимп үзэх сонирхол их байдаг. Гэхдээ энэ удаагийн өвлийн олимпийг үзэхэд зардал харьцангуй бага учраас хүмүүс идэвхтэй хамрагдаж байгааг З.Мөнхтөгс нэмж хэллээ.

ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГӨВ

Зохион байгуулагчид тамирчин, зочдын ая тухыг хангах үүднээс өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. 250 км/цаг хурдлах тус галт тэргээр нийслэл Сөүлийг зориход ердөө 50 минут зарцуулах юм. Туршилтын аялал амжилттай явагдсаны дараа 51 галт тэрэг үйлчилгээнд яваад эхэлжээ. Түүнчлэн зохион байгуулагчид сайн дурын 21466 ажилтан сонгон авснаа зарлалаа. Тэд олимп эхэлтэл тусгай сургалтад сууж, зочдыг ирэхэд бүх талаар бэлэн болсон байх ёстой. Дашрамд сануулахад, нэгдүгээр сарын 9-нд сэтгүүлчдийн ажиллах гол талбар буюу Main press center үүдээ нээх бол тамирчдын тосгон хоёрдугаар сарын 1-нээс эхлэн зочдоо хүлээн авах аж.

Эх сурвалж: ''засгийн газрын мэдээ'' сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51796
0 эможи
keyboard_arrow_up