Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Жолооны ард гар утас ашиглавал машин жолоодох эрхийг нь хасна

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

Францын Засгийн газар авто замын ослыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төсөл боловсруулснаа зарлалаа гэж Францын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгджээ.
 
Уг арга хэмжээнд жолооны ард гар утас ашигласан тохиолдолд жолоодох эрхийг хасах заалт орсон аж. Өмнө нь ийм зөрчил илэрсэн тохиолдолд жолоочийг 135 еврогоор торгож, хуульд заасны дагуу 12 онооноос 3 оноо хасдаг байжээ. Жолооч нарын дунд 2017 оны гуравдугаар сард явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогчдын бараг 60 хувь нь жолоо барих үедээ гар утас байнга ашигладаг гэсэн хариу өгсөн байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдал бол манай улсын эн тэргүүнд тавигдах чухал асуудал юм. Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсийг аюулд учруулж болзошгүй жолооч нарт бид хатуу арга хэмжээ авах ёстой. Тэдний үйлдлээс бид болон бидний ойр дотны хүмүүсийн амь амьдрал хамаардгийг жолооны ард сууж буй хэн бүхэн ойлгох ёстой” гэж Эдуар Филипп мэдэгджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52177
0 эможи
keyboard_arrow_up