Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхинаас болж дэлхий дээр өдөрт 512 хүн амиа алдаж байна

2018 оны 1 сарын 12

Өнгөрсөн оны 11 сарын 30-ны өдөр өөрийгөө Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асаны охин хэмээсэн нэгэн охин өсвөр насны хүүхдүүдийн хар тамхи болоод хүчингийн хэрэгтэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн билээ. Түүнээс охиныхоо хууль ёсны эрхийг хамгаалж аав нь арванхоёрдугаар сарын 20-нд Цагдаа, Хуулийн байгууллагад хандсан. Нийгэмд тус хэргийн талаар олон янзын байр суурь, өнцгөөс хүн бүр өөр өөрийнхөөрөө бичиж, нийтэлж, ярьж байсан. Зарим нь бүр охиныг сэтгэцийн өвчтэй гэж байсан. Харин хэд хоногийн өмнө Г.Н охины өмгөөлөгч нар тус хэргийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн билээ.

 

Энэ үеэр өмгөөлөгч Р.Булгамаа: 

Охины хэлсэн газар байсан хүүхдүүдээс шинжилгээ авсан. Тэдгээр хүүхдүүдээс өсвөр  30 гаруй хүүхэд нь гадаадад байгаа юм билээ. Тэдгээр хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг талаараа мэдээлсэн. Харин Монголд байгаа өсвөр насныхнаас шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис цуснаас нь илэрсэн. Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байна. Тиймээс хэрэглэсэн этгээд зүгээр өнгөрсөөр байх уу. Хар тамхи хэрэглэсэн этгээд Зөрчлийн хуулиар торгуулиад л өнгөрч байна гэсэн юм.

Тэгвэл манай улсад уг хэрэгт зөвхөн оруулж ирсэн, зарсан, наймаалсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Харин хэрэглэсэн хүмүүст торгуулийн арга хэмжээ авдаг бөгөөд хэрэглэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа талаар мэргэжилтнүүд онцолдог. 

2011 оны судалгаа:

 

Харин Дэлхийн хэмжээнд жил бүр 187,000 хүн амиа алддаг гэсэн тоо баримт бий. Өдөрт 512 хүн. Дэлхийн хэмжээнд 246,000,000 хүн, тодруулбал, 15-64 насны 20 хүн тутмын нэг нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, тэдний 10 хувь нь хар тамхинаас шалтгаалсан ямарваа нэг эмгэг өвчтэй, ийм төрлийн бодисоор бүрэн хамааралтай талаар НҮБ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан 2015 оны тайланд дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52258
0 эможи
keyboard_arrow_up