Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гар утас, цахилгаан машины үнэ огцом нэмэгдэх нөхцөл үүсчээ

2018 оны 1 сарын 15

Ухаалаг гар утас, цахилгаан машин, компьютерийн үнэ огцом нэмэгдэх нөхцөл байдал үүсчээ. Дээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнд гол түүхий эд болж ордог кобальтын үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөн нь дээрх нөхцөл байдлыг үүсгэж магадгүй гэж RT мэдээлсэн байна.

Кобальтын үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 33.2 мянган ам.доллар байснаа аажмаар нэмэгдсээр эдүгээ 75000 ам.долларт хүрээд байгаа юм байна.

Нэг ширхэг ухаалаг гар утас хийхэд 5-10 грамм, нөүтбүүкэнд 30 грамм, цахилгаан машины нэг зай хураагуур хийхэд 5-20 килограмм кобальт ордог байна.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй машинаар сольё гэвэл 14 сая тонн буюу дэлхий дээр тогтоогдоод байгаа нөөцөөс хоёр дахин их кобальт хэрэгтэй.

Орчин үеийн өндөр технологид зайлшгүй шаардлагатай эл металл дэлхий дээр ердөө зургаан сая тоннын нөөц тогтоогдоод байгаагаас 3.4 сая тонн нь Ардчилсан Конго улсад байдаг. Гэтэл энэ улсад улс төр эдийн засгийн тогтворгүй нөхцөл үүсээд байгаагаас гадна, кобальтын уурхайд ихэвчлэн хүүхдүүд ажилладагийг болиулах тэмцэл хүчтэй өрнөж байгаагаас олборлолтод асуудал үүсээд байгаа ажээ.

Гар утас, цахилгаан машины үнэ огцом нэмэгдэх нөхцөл үүсчээ

Мөн Афвстралт улс нэг сая тонн, Куба 500 мянган тонн, Филиппин 290 мянган тонн, Канад 270 мянган тонн, Замби 270 мянган тонн, ОХУ 250 мянган тонн кобальтын нөөцтэй аж.

Эрдэмтдийн тооцоолсноор, эдүгээ ашиглагдаж байгаа дотоод шаталтат хөдөлгүүртэй бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй машинаар сольё гэвэл 14 сая тонн буюу дэлхий дээр тогтоогдоод байгаа нөөцөөс хоёр дахин их кобальт хэрэгтэй болох гэнэ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52343
0 эможи
keyboard_arrow_up