Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трампыг огцруулах саналыг Конгресст оруулж магадгүй

2018 оны 1 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллахгүй байх магадлал өндөр болжээ. Тэрээр ийм байдлаас зугтахыг хичээж байгаа ч дотоодын улс төрийн нөхцөл байдал, өрсөлдөгч нам нь ийм боломж олгохгүй байх магадлал эрс өндөрссөн гэнэ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

Д.Трампын нэр хүнд 2016 оны арваннэгдүгээр сар буюу анх сонгогдож байх үеэсээ эрс багасч 37 хувьд хүрчээ. Зарим ссанал асуулгаас үзвэл, америкчуудын олонх нь буюу 51 хувь нь Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа аж.

Ардчилсан намын зүгээс Д.Трампын үйл хөдлөл бүрийг ажиглан өө сэв хайж байгаа бол Д.Трамп өөрөө ч амны алдаа гарган олны хов живэнд өртсөөр байна. Энэ байдлаараа үргэлжилбэл Ардчилсан намаас Д.Трампад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг энэ ондоо багтаад Конгресст оруулж магадгүй хэмээн уг мэдээлэлд дурджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52344
0 эможи
keyboard_arrow_up