Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон НЭГ ЖИЛИЙН хугацаанд “ЮУ ХИЙВ “

2018 оны 1 сарын 20

Arslan.mn

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авсны нэг жилийн ой өнөөдөр тохионо. Өнгөрсөн долоон хоногт Засгийн газрын гишүүддээ хандаж үг хэлэх үеэр "2017 он ололт амжилтаар дүүрэн байсан" гэдгийг тэрээр онцолсон. Түүний хувьд кампанит ажлынхаа үеэр хэд, хэдэн чухал амлалт өгсөн. Эдгээрээс хэд нь хэрэгжиж, хэд нь хойш тавигдаад байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байна. Тэрээр өнгөрсөн онд АНУ-ын сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн нөлөө бүхий татварын шинэчлэл хийж, шүүх засаглалыг бүрэн шинэчлэн, Транс номхон далайн түншлэлийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан. Мөн Засгийн газрын агентлагуудын шаардлагагүй зардлыг танасан юм. Харин цагаачлалын асуудалд хатуу бодлого баримталж, "Obamacare" буюу Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн ч зорилтдоо хүрч чадаагүй байна. Үүнээс гадна Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээр, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг эргэн харна гэдгээ анхааруулсан ч бодит үр дүнд хүрээгүй юм.

Түүнийг үүрэгт ажлаа хүлээн авсан эхний жилд АНУ-ын манлайлал олон улсад түүхэн доод хэмжээнд хүрч буурсныг "Gallup" байгууллага онцолсон. Тодруулбал, тус байгууллагын явуулсан судалгаагаар олон улсын тавцанд АНУ-ын манлайлал ердөө 30 орчим хувьтай байгаа юм. Харин АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын сүүлийн жилд тус улс олон улсад үзүүлэх нөлөөгөөрөө дэлхийд тэргүүлж байсан юм. Америкийн манлайлал түүхэн доод түвшинд хүрэхэд Д.Трамп "АНУ-ыг тэргүүнд тавина" гэсэн бодлогоо хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52634
0 эможи
keyboard_arrow_up