Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Оросуудын дийлэнх нь Владимир Путиныг дэмжиж байна

2018 оны 1 сарын 22

Ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн хамгийн их дэмжиж байгаа нэр дэвшигч болж чадсан байна.

Arslan.mn

Одоогоор ОХУ-ын 76 мужид санал асуулга явуулаад байгаа бөгөөд нэг сая 500 мянган хүн Владимир Путиныг дэмжиж саналаа өгсөн гэж албан эх сурвалж мэдээллээ. Энэ жил нэр дэвшигчид хамгийн багадаа 300 мянган хүний гарын үсэгтэй саналыг цуглуулснаар өрсөлдөх эрхээ баталгаажуулна гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо онцолж байна. Урьдчилсан санал асуулга энэ даваа гарагт албан ёсоор дуусгавар болгох товтой байгаа юм. Энэ удаагийн санал асуулгын ерөнхий дүр зураг, Владимир Путиныг дэмжигчдийн тоо өмнөх сонгуультай ижил байгааг ажиглагчид онцолж байна. Тиймээс Владимир Путин ирэх сонгуульд дахин улиран сонгогдох өндөр магадлалтай гэсэн таамаг давамгай байгаа аж. Дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа тэрбээр улиран сонгогдвол сүүлийн зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллах боломжтой болох юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52724
1 эможи
keyboard_arrow_up