Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АНУ хоригоо цуцалж Конгресс төсөв баталлаа

2018 оны 1 сарын 24

Бүгд найрамдах нам болон Ардчилсан намынхан түр хугацааны санхүүжилтийн төсөв баталсны дараа АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн хориг цуцлагдлаа.

Хууль бус залуу цагаачдын асуудалд маргаан үүсгэсээр ирсэн Бүгд найрамдахчуудын амлалтыг хүлээн авсны дараа Ардчилсан намын удирдагчид төсвийн асуудалд эргэн орохыг зөвшөөрсөн юм. Даваа гарагийн орой энэхүү төсөвт гарын үсгээ зурсан Ерөнхийлөгч Д.Трамп Ардчилсан намынханд хандан баяр хүргэсэн байна. Энэ бол аравдугаар сараас хойших дөрөв дэх удаагийн түр хугацааны арга хэмжээ болж байна. Учир нь Капитол Хилл урт хугацааны төсвийг батлуулж чадахгүй явсаар ирсэн билээ.

Холбооны мянга мянган ажилчид өнгөрсөн бямба гаригаас хойш төлөгдөөгүй зардлаа хэрхэн санхүүжүүлэхийг хүлээж байлаа. “Энэ бол их ажлын хажуугаар цайндаа орох завсарлага олгосонтой адил хэрэг байлаа” гэж Атланта дахь Өвчин судлал, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэн Том Чэйдл “Ройтерс”-т ярьжээ.

БҮГД НАЙРАМДАХЧУУД ЮУ ЯРИВ?

Бүгд найрамдах намын лидер Митч Мак Коннел “Манай нам Бүгд найрамдахчуудтай цагаачдын асуудлаар зохицуулалт хийхээр бэлтгэж байна” гэж хэлсэн байна. Ардчилсан намынхан “мөрөөдөгчид” хэмээгддэг 700 мянга давсан залуу цагаачдыг албадан гаргахаас хамгаалахыг хүсэж байгаа юм. Гэвч Бүгд найрамдахчууд холбооны Засгийн газрын үйлчилгээнүүд хэдийнээ хаагдчихсан байгаа энэ үед ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй гэж зүтгэсээр байна.

Бүгд найрамдахчуудын нэг, Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ “ Конгресс дахь Ардчилсан намынхны хүсэл зорилгод сэтгэл хангалуун байна” хэмээсэн билээ. Ингэхдээ тэрээр “Эх оронд минь л сайнаар нөлөөлнө гэвэл бид цагаачдын асуудалд урт хугацааны гэрээ байгуулж болно” гэжээ.

АРДЧИЛСАН НАМЫНХАН ЮУ ХИЙХ БОЛ?

Засгийн газрын үйл ажиллагаа дахин сэргэж буй энэ үед Ардчилсан намынхан ноён МакКоннелийн амлалтад үл итгэсэн хэвээр байна. 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Сенатаас нэр дэвшигч Элизабет Уоррен, Кирстен Гиллибранд, Кори Бүүкер, Берни Сандерс болон Камала Харрис нар Даваа гарагт баталсан төсвийн эсрэг байр суурьтай байж болох юм.

Сенатор Харрис үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол Калифорнийн өөр нэг сенатор Дианн Фиестэн улс төрийн мэдээллийн “The Hill” агентлагт “Энэ маш тодорхойгүй зүйл байна. Учир нь Бүгд найрамдахчууд мөрөөдөгчдөд тусална гэсэн ямар ч баталгаа алга” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52817
0 эможи
keyboard_arrow_up