Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагаачлалын шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ

2018 оны 1 сарын 28

Arslan.mn

Францын Засгийн газар дүрвэгсдэд орогнол олгох  хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэллээ.  Энэ хуулийг дүрвэгч иргэдийг хүлээн авахаас гадна эдийн засгийн цагаач иргэдийн урсгалыг багасгах зорилгоор баталсан байна. Дотоод хэргийн  сайд Жерар Коллом  маргаан дагуулсан энэ хуулийг хамгаалж дүрвэгч иргэдтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.  Тэрээр Парисын сонинд өгсөн ярилцлагадаа  санал болгож буй хуулийн тогтоомж нь тус улсын дүрвэгч иргэдийг хүлээж авна, гэхдээ эдийн засгийн цагаач иргэдийг хүлээж авахгүй байх гэсэн үндсэн хоёр зарчим дээр тулгуурласан гэв.  Франц орон  дүрвэгчдийг хүлээн авч орогнуулах үүрэгтэй. Харин  эдийн засгийн бүх  цагаач иргэдийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Эммануэл Макроны өнгөрсөн долоо хоногт гаргасан саналыг хүлээн  зөвшөөрсөн байна.

Тэрээр Франц орон шаардлагатай хүнд хаалттай орон биш. Гэвч  эх орны II дайнаас  хойш дүрвэн ирэгсдийн тоо нэмэгдсэнээс энэ асуудлыг зохицуулахын тулд  хатуу арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж онцлов. Мөн шинэ хуулиар дүрвэгч иргэдийн урсгалыг зогсоох, Францад хоргодох эрхгүй гэж  үзсэн иргэдийг гаргахад хувь нэмрээ оруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.  Харин хүмүүнлэгийн  болон нийгмийн олон  байгууллага  шинэ хууль нь бичиг баримтгүй иргэдэд сөрөг муу нөлөөтэй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52981
0 эможи
keyboard_arrow_up