Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Amazon”-ийн ашиг хоёр дахин өсөж, 1.8 тэрбум ам.долларт хүрэв

2018 оны 2 сарын 02

Дэлхийн хамгийн том интернет компани болох “Amazon” компани өнгөрсөн баярын улирлаар хоёр тэрбум орчим ам.долларын ашигтай ажилласан байна.

Arslan.mn

Энэ нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болжээ. “Amazon” компанийн ашиг IV улиралд жилийн дүнгээр хоёр дахин өсөж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь анхны тохиолдол болж байна. АНУ-д өнгөрсөн 12 дугаар сард батлагдсан татварын шинэчлэлтэй холбогдуулж, тус компани 789 сая ам.доллар хэмнэх боломж бүрдсэнээр ашиг нь ийнхүү өсжээ. Харин орлого нь Талархлын баяр, шинэ жил тохиосон улирлаар өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, 60.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь мөн шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлт болж байгаа юм. Үүнд баярын улирал тохиохтой зэрэгцээд “Alexa” дижитал туслах төхөөрөмжийн эрэлт өндөр байсан нь нөлөөлсөн гэж “Amazon”-ийн үүсгэн байгуулагч Жефф Безос онцолжээ. Түүнчлэн “Prime” гишүүнчлэлийн үйлчилгээгээр дамжуулж өнгөрсөн онд таван тэрбум орчим бараа, бүтээгдэхүүний захиалга авсан бөгөөд энэ үйлчилгээнээс олох орлого нь 49 хувиар өсөж, 3.2 тэрбум ам.долларт хүрчээ. Одоогоор “Amazon”-ийн зах зээлийн үнэлгээ 677 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компанийн хувьцааны ханш саяхан түүхэн дээд түвшиндээ хүрсэн юм. Энэхүү мэдээллийн дараа “Amazon”-ийн хувьцааны ханш 5.6 хувиар өсжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53328
0 эможи
keyboard_arrow_up