Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Samsung“ компанийн дэд ерөнхийлөгч суллагджээ

2018 оны 2 сарын 06

Arslan.mn

БНСУ-ын Дээд шүүх "Samsung Electronics"-ийн өв залгамжлагч И Жэ Ёны хэргийг шүүн хэлэлцэж, дөрвөн жилийн тэнсэн харгалзах өгч, хорих ялыг түдгэлзүүлсэн байна. Мөн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр таван жилийн хорих ялыг 2.5 жил болгон бууруулжээ.

"Samsung Electronics"-ийн ТУЗ-ийн дэд дарга И Жэ Ёны өмгөөлөгч И Ин Жэ "Шүүгчдийн бүрэлдэхүүн манай үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэж шийдвэрлэснийг бид таатайгаар хүлээн авч байна. Гэхдээ давж заалдах шатны шүүхэд тавьсан бидний зарим хүсэлтийг харгалзаагүй учраас дээд шүүх үнэн мөнийг тогтоох хүртэл бид бүхнийг хийх болно" гэж мэдэгдлээ. Шүүхийн шийдвэрийн дараа "Samsung Electronics"-ийн өв залгамжлагч 49 настай И Жэ Ёныг сулласан байна. Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ "Өнгөрсөн нэг жилийг өөртөө дүгнэлт хийхэд зарцуулсан" гэдгээ дурджээ.

“Samsung Electronics”-ийн ТУЗ-ийн дэд дарга И Жэ Ён "Дахин хэлье, өөрийнхөө бүхий л хүчин чадлаа дайчлаагүйдээ миний бие үнэхээр гэмшиж байна. Өнгөрсөн нэг жилийг би өөртөө дүгнэлт хийхэд зарцуулсан. Цаашдаа өөрийнхөө зан төлөвт илүү анхаарч, нягт нямбай, зарчимч байж, бүхий л хүчин чадлаа бүрэн дайчлах болно" гэсэн байна.

Түүнийг БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авилгын хэрэгт холбогдуулан 2017 оны хоёрдугаар сарын 17-нд баривчилж байсан юм. Өмнө нь И Жэ Ёнд БНСУ-ын дээд шүүх 12 жилийн ял өгөхөөр төлөвлөж байжээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53487
0 эможи
keyboard_arrow_up