Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Twitter” байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажиллав

2018 оны 2 сарын 09

“Twitter” компани байгуулагдсанаасаа хойш буюу бараг 12 жилийн түүхэндээ анх удаа ашигтай ажиллалаа.

Arslan.mn

Тус компани өнгөрсөн оны IV улиралд 91.1 сая ам.долларын ашиг олсон байна. Харин орлого нь жилийн дүнгээр хоёр хувиар өсөж, 731.6 сая ам.долларт хүрч шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлттэй байна. “Twitter” сүлжээндээ видео контент нэмсэн нь санхүүгийн үзүүлэлтэд нь эерэгээр нөлөөлжээ. Үүнээс гадна хэдийгээр спам болон хуурамч хаягийн тоог бууруулах бодлого явуулсан ч сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн байна. Энэхүү үзүүлэлт тав дахь улиралдаа дараалан хоёр оронтой тоогоор өсөж байгаа ажээ. Дээрх мэдээллийн дараа “Twitter”-ийн хувьцааны ханш 2013 оноос хойших хамгийн дээд хурдаар буюу 30 хувиар өссөн байна. Хувьцааны ханш нь сүүлийн нэг жилд 66 хувиар өсжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53646
0 эможи
keyboard_arrow_up