“ПЁНЧАН-2018: Олимпийн наадмаас улс орнуудын медаль хүртсэн байдал
2018 оны 2 сарын 14
"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадам 5 дэх өдрөө үргэлжилж байна. Наадам эхлээд эхний 4 дэх өдрийн байдлаар биатлон, тэшүүр, гүйлтийн цана, уран гулгалт зэрэг төрлүүдэд 18 багц медалийн эзэд тодроод байгаа билээ.
Герман 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд, АНУ3 алт, Норвеги, Франц, Канад 2 алтан медальтай удаалж байна. Наадмыг зохион байгуулагч БНСУ шорт-трекийн төрлөөс нэг алтан медаль авч наймдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд 18 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.
Өчигдөр болсон эмэгтэй сноубоардын халфпайп төрөлд АНУ-ын тамирчид алт, хүрэл медалиудыг хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Лю Жия Ю Пёнчаны олимпийн анхны медалийг эх орондоо авчирч чаджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53859
0 эможи