Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хонгконг дэлхийн хамгийн ЧӨЛӨӨТ эдийн засагтай орон

2018 оны 2 сарын 14

Hong Kong зурган илэрцүүд

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг тасралтгүй 24 дэх жилдээ дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай бүс нутгаар шалгарчээ. АНУ-ын Өвийн сан нь жил бүр Эдийн засгийн чөлөөт байдлын индексийг жил бүр гаргадаг бөгөөд Хонгконг 100 онооноос 90.2 оноо авч энэ жил мөн нэгдүгээр байранд шалгарчээ.

Сингапур улс өнгөрсөн оноос 0.2 оноогоор ахиж 88.8 оноогоор энэ жил хоёр дугаар байранд жагссан бол Шинэ Зеланд Улс мөн өмнөх оны үзүүлэлтээс 0.5 оноогоор ахиж 84.2 оноогоор гуравдугаар байранд жагсаж байна. 

12 шалгуураар улс орнуудын бизнес, худалдаа, санхүүгийн орчны эрүүл, чөлөөтэй байдлыг дүгнэхэд Хонгконг 8 шалгуурт нь 90-ээс дээш оноо авчээ. Тус сангаас Хонгконгийн эдийн засгийн уян хатан байдал, өндөр чанартай эрхзүйн орчин, авлигад бага өртсөн болон төрийн үйлчилгээний ил тод байдал, дэлхийн засаг дахь нээлттэй байдал зэргийг нь өндрөөр үнэлжээ. Хонгконгийн Засгийн газраас дээрх үнэлгээг талархан хүлээн авсан бөгөөд цаашид ч энэ байдлаа хадгалахын төлөө хичээн ажиллана гэжээ.  

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53861
1 эможи
keyboard_arrow_up