Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“PepsiCo“-ийн борлуулалтын орлого 2017 оны IV улиралд 19.53 тэрбум ам.доллар хүрэв

2018 оны 2 сарын 16

"PepsiCo" компанийн борлуулалтын орлого 2017 оны IV улиралд 2.3 хувиар өсөж, 19.53 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болжээ.

Arslan.mn

"PepsiCo" компани АНУ-ын татварын шинэчлэлийн дагуу 2.5 тэрбум ам.долларын төлбөр төлөхөөр болсон. Улмаар 710 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Хэдийгээр тус компанийн үндсэн бүтээгдэхүүн болох хийжүүлсэн ундааны борлуулалт буурч байгаа ч компанийн удирдлагууд эрүүл мэндэд хор нөлөө багатай ундаа болон хөнгөн зуушны үйлдвэрлэлдээ төвлөрч ажиллах болсон. Үр дүнд нь хөнгөн зуушны борлуулалт орлогын 25 хувийг дангаар бүрдүүлжээ. "PepsiCo" үр бүтээмжийг нэмэгдүүлэх таван жилийн төлөвлөгөөний хүрээнд АНУ дахь ажилчдын нэг орчим хувийг цомхотгох болсноо мэдэгдсэн. Үүний дийлэнхийг оффисийн ажилчид бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53963
1 эможи
keyboard_arrow_up