Кайли Женнерийн жиргээний дараа “Snap“-ийн үнэлгээ 1.3 тэрбум ам.доллараар буурав
2018 оны 2 сарын 24
АНУ-ын телевизийн реалити шоуны од Кайли Женнер "Snapchat" аппликэйшн хэрэглэхээ больсон гэж жиргэсэн.
Үүний дараа "Snap" компанийн хувьцааны ханш унаж зах зээлийн үнэлгээ нь 1.3 тэрбум ам.доллараар буурсан байна. Кайли Женнерийн шийдвэрт тус аппликэйшний дизайн өөрчлөгдсөн нь нөлөөлсөн байж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байгаа юм. Кайли Женнерийн твиттер хуудсыг дагагчдын тоо 24.5 сая хүрсэн байна. Үүнээс гадна, "Snap"-ийн Гүйцэтгэх захирал Эван Шпигель 2017 онд" АНУ-ын хамгийн өндөр орлоготой ажилласан гүйцэтгэх захирлууд"-ын жагсаалтад багтаж магадгүй байна. Тэрээр компани нь өнгөрсөн онд IPO хийх үед хувьцааны урамшуулал болгож 636.6 сая ам.доллар авах тооцоо гарсан. Энэ урамшууллаа 2020 онд авах ажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
54250
1 эможи