Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Парист Монголын соёлын өдөрлөг боллоо

2018 оны 3 сарын 05

Франц улсын нийслэл Парис хотноо монголын урлаг, утга зохиол, зан үйлийг сурталчлах өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийг Монгол Улсын ЭСЯ, Францад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын монголчуудын холбоо” Парисын 10 дугаар дүүрэг хамтран зохион байгуулав. 

Өдөрлөгийг ЭСЯ-ны зөвлөх Э.Есүхэй нээж хоёр орны харилцааны уламжлал түүх, өнөөгийн түвшний талаар товч мэдээллээ.  Мөн Парисын Х дүүргийн удирлага хэлэхдээ, эртний түүхт монгол анд нөхдийнхөө өвөрмөц соёл, зан заншилтай бодитой танилцах боломж олдож байгаад талархав.  Парис хотноо монгол хүүхдүүдэд эх хэл, соёлоо заан сургаж эхлээд 4 жил болсон, өдөрлөгийн үеэр тус сургалтын бяцхан сурагчид монгол, францын төрийн дууллыг дууллаа. 

Францад өөрийн орны орчин цагийн уран зохиол, яруу найргийн бүтээлийн түгээн сурталчлах чиглэлээр ажиллаж буй орчуулагч Р.Мөнхзул Монголын утга зохиолын түүхэн үечлэл, гол гол төлөөллийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрээр Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх, яруу найрагч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлийг франц хэл рүү орчуулжээ. 

Өдөрлөгийн үеэр монгол ардын уртын болон богино дуу, морин хуурын татлага, бий биелгээ, үндэсний бүжгийн сор болсон бүтээлүүдээс бүрдсэн тоглолт гадны төдийгүй эх орноосоо алс суугаа иргэдийн сонорыг мялаалаа. Түүнчлэн франц дахь шагайн харвааны нийгэмлэгийнхэн уухай өргөж шагайн харвааны ёс, хашлага хасаа, ардын тоглоомын хүндэтгэл, монгол бөхийн өмсгөл зэргээ  танилцуулсан байна. Мөн францад уран бүтээлээ туурвидаг зураач урчууд үзэсгэлэнгээ толилууллаа.

Эх сурвалж: Ikon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54506
0 эможи
keyboard_arrow_up