Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ким Чен Ун БНСУ-ын Төрийн тэргүүнтэй уулзахыг зөвшөөрчээ

2018 оны 3 сарын 06

Даваа гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНСУ-ын дээд түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.

Arslan.mn

Энэ нь түүнийг 2011 онд Засгийн эрхэнд гарснаас хойш өөрийн биеэр Сөүлийн албаныхантай уулзсан анхны тохиолдол болж байгаа аж. Түүнчлэн Ким Чен Ун БНСУ-ын Төрийн тэргүүнтэй уулзахыг хүлээн зөвшөөрсөн гэж Японы “Kyodo” мэдээллийн агентлаг БНАСАУ-ын төв телевизээс иш татан мэдээлжээ. 10 хүний бүрэлдэхүүнтэй БНСУ-ын төлөөлөгчид цөмийн зэвсэггүй болох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх, цөмийн хөтөлбөрийн асуудлаарх маргааныг эцэслэхэд Ким Чен Уныг ятгах зорилготой гэж албаныхан мэдэгдсэн байна. Мөн талууд БНАСАУ-д хоригдож байгаа өмнөд солонгос-америк гаралтай гурван хүнийг суллах асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм. Энэ долоо хоногийн эцсээр Мун Жэ Иний илгээсэн төлөөлөгчид Вашингтонд айлчилж, энэ удаагийн хэлэлцээний талаар Дональд Трампын засаг захиргаатай санал солилцох товтой байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54562
1 эможи
keyboard_arrow_up