Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгаан автомашин байгаль орчинд ээлтэй юу

2018 оны 3 сарын 09

2016 онд дэлхий дахинд нийт 750 мянган цахилгаан автомашин зарагдсан талаар Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ.

Arslan.mn

Тус байгууллагаас гаргасан Дэлхийн цахилгаан автомашины тайланд тусгаснаар 2016 онд хоёр сая ширхэг автомашин үйлдвэрлэгджээ. Түүнчлэн цахилгаан автомашины нөөц 2020 он гэхэд 9-20 сая, 2025 он гэхэд 40-70 саяд хүрнэ гэсэн тооцоололтой байгааг тайланд онцолсон байна. Дэлхийн улс орнууд бензин болон дизель түлшнээс татгалзаж, аль болох байгаль орчинд ээлтэй арга зам эрэлхийлэхийг зорьж байгаа ч цахилгаан автомашин байгаль орчинд 100 хувь ээлтэй биш ажээ. Учир нь тэдгээр автомашиныг хөдөлгөдөг цахилгаан нь дулаан ялгаруулалтыг эрчимжүүлдэг хатуу түлш, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний холимог зүйл байдаг байна. Тиймээс усан цахилгаан станцаас эрчим хүч түгээдэг Норвег улсын цахилгаан автомашинууд л байгаль орчинд хамгийн ээлтэй байх боломжтой гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54675
1 эможи
keyboard_arrow_up