Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Меркель кабинетаа эмэгтэйчүүдээр хүчирхэгжүүлэв

2018 оны 3 сарын 12

Меркель канцлерын албыг нь уламжлан авах ирээдүйтэй эмэгтэйчүүдийн хамт

Зургаан сар үргэлжилсэн маргааны эцэст бүрдсэн Германы шинэ Засгийн газар өмнөхтэйгөө адил байж таарна хэмээн ойлгож байсан ажиглагчдыг уучлахаас аргагүй. Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо (CDU), Социал демократ намаас (SPD) бүрдсэн бас нэг их эвсэлд тавтай морил.

онгогчид нь хөндийрөх тусам эвсэлд багтагч хоёр бие биеэ улам чанга тэврэх боллоо. Хатагтай Меркелийн дөрөв дэх буюу хамгийн сүүлчийн засаг захиргаа Европ даяар хэрэгцээтэй шинэчлэл, интеграцыг өрнүүлж чадна хэмээн зарим мэргэжилтэн өөдрөг төсөөлж байна. Харин гутранги хэсэг нь хатагтайн болгоомжтой үг хэл бодит байдалд хэрхэн хэрэгжихийг харзнаж байна.

Гэхдээ Меркелийн сүүлийн засаглалд нэг зүйл эрс ялгарч байгаа нь жендер. ХБНГУ-ын Засгийн газрын шинэ кабинетын бүрэлдэхүүн хүйсийн хувьд бараг тэнцвэртэй. Хоёр гол намаас нэр дэвшигч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тоо бараг тэнцүү. Нийт тэнцвэрийг ердөө Христийн ардчилсан холбооны Бавари дахь холбоотон – Христийн социал холбооны нэр дэвшигч нар эвдэж байна. Тус нам кабинет дахь гурван суудалдаа дан эрэгтэйчүүдийг дэвшүүлжээ. (Дөрөв дэх буюу үл ялиг доогуур суудал болох төрийн сайдын албан тушаалд Христийн социал холбооноос нэр дэвшсэн эмэгтэй багтаж байгаа).

Христийн ардчилсан холбоо, Германы социал демократ намын шинэ боссууд – Аннегрет Крамп-Карренбауэр, Андреа Налес болон хатагтай Меркелийн маргаантай залгамжлагч нарын нэрсийн жагсаалтаас харахад Германы улс төрийн дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ихэсжээ. Одоогийн удирдлагын ихэнх нь эмэгтэй. Канцлерыг залгамжлах магадлалаар Аннегрет Крамп-Карренбауэр тэргүүлж, Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен, Хөдөө аж ахуйн сайд Юлиа Клёкнер удаалж байна.

Ялангуяа Христийн ардчилсан холбооны хувьд саяхан болтол байдал өөр байсан юм. Шинэ зууны эхээр намаа тэргүүлэх үедээ хатагтай Меркель нь Гельмут Колийн сүүлийн кабинетад ажилладаг хоёр эмэгтэйн нэг байв. Чилид хийсэн айлчлалын үеэр ах дүүгийн барилдлага тогтоосноос үүдэн “Андын гэрээ” (тайлбар: Өмнөд Америкийн Андын нурууны нэр) хэмээгдэх болсон.

Христийн ардчилсан холбооны дан эрэгтэй удирдагчдыг сөрөх шаардлага хатагтай Меркельд тулгарсан түүхтэй. Хэлхээ холбоо, эрх мэдэл сайтай ийм эрчүүд өөрсдийгөө ирээдүйн канцлер хэмээн ойлгосон нь цөөнгүй. Гэсэн ч канцлер болж чадсан хүн гараагүй. Брюссельд томилогдох юм уу халагдчихалгүйхэн шиг өндөр албан тушаалд хүрсэн нь цөөн. Зарим нь орлоготой бизнесээс болж улс төрийг орхисон бол зарим нь ердөө л сураггүй болсон.

Христийн ардчилсан холбоо намд эмэгтэйчүүдийн байр суурь бэхэжсэн нь сүүлийн олон арван жилд гарч буй хамгийн том амжилт хэмээн хатагтай Клёкнер үзэж байна. Өрнөд Герман дахь Колийн төрсөн нутгийн уугуул иргэн тэрбээр хуучин

Христийн ардчилсан холбоо намд элсэх ёсгүй шалтгаанаа Лондоны эдийн засгийн сургуульд үг хэлэх үеэрээ тайлбарласан. Учир нь тус нам дэндүү хөгшин эрчүүдийн клуб байжээ.

Гэхдээ одоогийн ололт амжилт нь дараагийн Засгийн газарт тулгарч буй гол ажлын нэг саяхан ирцгээсэн олон зуун мянган дүрвэгч, цагаачдыг нийгэмд амжилттай нэгтгэх ажилд бэрхшээл учруулахаас тэрбээр болгоомжилдог.

Олон нийтийн газарт эмэгтэй хүнтэй харьцах, эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд авах зэрэг жендертэй холбоотой соёлын ялгааг арилгах нь тулгарч буй хамгийн ноцтой бэрхшээлийн нэг хэмээн тэрбээр тайлбарлав. Уг тайлбар нь дүрвэгч, цагаач нар нууц далд улс төрийн зорилго агуулдаг гэсэн ташаа төсөөлөлтэй нь холбоотой хэмээн хатагтайг шүүмжлэгч нар үзэж байна.

Дүрвэгч, цагаачдын хямрал нь Герман орныг “толинд өөрийгөө харж”, шинээр ирэгсэд чухам ямархуу улс оронд нэгдэх гэж байгааг асуух асуулт болж өгснийг хатагтай Клёкнер тайлбарлав. Дээд албан тушаалд түүнтэй өрсөлдөгч, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Йенс Шпан сургуулиудад “Leitkultur” буюу чиглүүлэгч соёлтой холбоотой хичээл заах шаардлагатай хэмээн өгүүлсэн юм. Leitkultur гэсэн ганц үг, соёлын онцгой байдлын тухай санаа бодол нь ердөө аравхан жилийн өмнө хүмүүсийн дунд ширүүн маргаан дэгдээх нөхцөл болдог байв.

Одоо бол больсон. Урьдчилан тооцоолж болох эдийн засгийн шинэчлэл, аюулгүй байдал, дижиталжилтийн зэрэгцээ Германы улс төрийн амьдралд эрх мэдлийг хэн барьж буйгаас үл шалтгаалан өөрсдийгөө хэн гэдгийг тодорхойлох нь илүү чухал боллоо.

Фредерик Штудеманн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54752
0 эможи
keyboard_arrow_up