Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн төрийн тэргүүнүүдийн цалинг харьцуулахуй

2018 оны 3 сарын 15

Arslan.mn

Дэлхийн төрийн тэргүүнүүдийн цалинг сонирхуулж байна. Гэхдээ Орос улс төрийн эрх баригчдынхаа цалинг нийтэд зарладаггүй, харин орлогыг нийтэлдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний жилийн орлого 115,4 мянган доллар бол Ерөнхий сайд Дмитрий Медведевийнх 133,9 мянган доллар гэнэ.

Харин манай Монгол Улсын эрх баригчид хямрал нүүрлэсэн гэж ярьсаар байгаа боловч одоо хүртэл өөрсдийн цалинг бууруулах ямар нэг арга хэмжээ аваагүйг та бид мэднэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп - Жилд $ 1

Arslan.mn

Д.Трамп жилийн 400 мянга ам.долларын цалингаасаа татгалзаж олны анхаарлыг татаж байсан. Хэрэв тэрбээр цалингаасаа татгалзаагүй бол өдөрт 1095 ам.долларын цалинтай байх байжээ. Сонирхуулахад АНУ-д хөдөмөрийн хөлсний доод хэмжээ 1160 ам.доллар байдаг.

Украины ерөнхийлөгч Петро Порошенко - Жилд $ 12,220

Arslan.mn

Украины ерөнхийлөгч Петро Порошенко өдөрт 33 ам.доллар, сард 1018, жилд 12220 ам.долларын цалин авдаг. Forbes сэтгүүлд дурдсанаар түүний хөрөнгө 1.3 тэрбум ам.доллар бөгөөд Украйны баячуудын жагсаалтын зургадугаарт бичигддэг. Украйнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 133 ам.доллар байдаг.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхийлөгч Си Жиньпин - Жилд $ 20,500

Arslan.mn

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин өдөрт 56 ам.доллар, сард 1716, жилд 20,593 ам.долларын цалин авдаг. БНХАУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 150-300 ам.доллар байдаг.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон - Жилд $ 211,500

Arslan.mn

Францын хамгийн залуу Ерөнхийлөгчийн цалин 211,530 ам.доллар (сард 17,628 ам.доллар, өдөрт 580 ам.доллар). Францад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,758 ам.доллар байд

Герман улсын канцлер Ангела Меркель - Жилд $ 263,000

Arslan.mn

Анжела Меркелийн цалин жилд 263,000 доллар (сард $ 22,000, өдөрт 720 ам.доллар). Тэрбээр төв байранд амьдрахаас татгалзаж, төв Берлин хотын 5 давхар байшинд амьдардаг.

Герман дахь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,780 ам.доллар байдаг.

Канадын Ерөнхий сайд Жастин Трудау - Жилд $ 267,000

Arslan.mn

Канадын Ерөнхий сайдын цалин жилд 267,415 доллар (сард 22,285 доллар, өдөрт 733 доллар).

Канад улсад сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ муж бүрийн хуулиас хамаардаг боловч дунджаар 1,400 доллар байдаг.

Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Дорис Леутард - Жилд $ 437,000

Arslan.mn

Сингапурын Ерөнхий сайд, Ли Хиен Лоонг - Жилд $ 2,2 сая

Arslan.mn

Ли Хиен Лоонг  ааваасаа Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсноор Сингапурын эдийн засаг хурдацтай өсч эхэлсэн. Тэрбээр дэлхийн бүх удирдагчдын дунд хамгийн өндөр цалинтай. Энэ нь жилд 2.2 сая доллар (сард 147,000 ам.доллар, өдөрт 7,350 ам.доллар). Ерөнхий сайд өөрөө цалин нь "шударга, бодитой" гэж үздэг. Тухайн улсын Засгийн газрын нийт төсөв нь 31 хүнийг хамардаг бөгөөд жилд 53 сая доллар байдаг.

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе - $4 000

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
54901
1 эможи
keyboard_arrow_up