Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ангела Меркель: Францтай хамтран Европын хөгжлийн шинэ төлөвлөгөөг танилцуулна

2018 оны 3 сарын 15

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа Канцлераар сонгогдож, лхагва гарагт тангаргаа өргөлөө.

Arslan.mn

Түүнийг Канцлераар дахин ажиллахыг Германы Парламентын 364 гишүүн дэмжиж, 315 гишүүн татгалзжээ. Европын тэргүүлэх эдийн засагтай Герман улс өнгөрсөн оны есдүгээр сарын эцэст болсон Парламентын сонгуулиас хойш ойролцоогоор зургаан сар орчмын дараа Засгийн газраа бүрдүүлээд байна. Тангараг өргөх үедээ тэрбээр "Дэлхий дахин олон талт оролцооны хямрал"-тай нүүр тулсныг онцолжээ. Мөн "Францтай хамтран Европын хөгжлийн шинэ төлөвлөгөөг танилцуулна" гэдгээ дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор анхны гадаад албан айлчлалаа баасан гарагт Францаас эхлүүлж, тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Евро бүсийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөгөө хэлэлцэхээр болжээ. Үүнээс гадна АНУ-ын импортын татварын талаар байр сууриа илэрхийлж, үүсэж болзошгүй худалдааны маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх хэрэгтэйг уриалсан байна. Түүнчлэн худалдааны протекционист бодлого олон улсын худалдааны асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл биш гэдгийг анхааруулжээ.

Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер "Шинэ Засгийн газраас хүлээх хүлээлт Европт өндөр байгаа"-г Эвслийн Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзах үедээ мэдэгджээ. Үүнээс гадна Германы үйлдвэрлэгчид "Чөлөөт худалдааг урьд өмнөхөөс илүү их дэмжиж, АНУ-ын импортын татвар, БНХАУ-ын нөлөөгөө тэлэх оролдлогоос болгоомжлох"-ыг Ангела Меркельд хандан уриалсан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54906
0 эможи
keyboard_arrow_up