Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ Их Британийн эсрэг хариу хориг тавив

2018 оны 3 сарын 19

Arslan.mn

Орос, Турк, Ираны Гадаад хэргийн сайд нар Астанад Сирийн Асуудлаар гурван талт хэлэлцээр хийсэн билээ. ОХУ-д Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэлцээрийн дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Оросын тал хүн хордуулсан хэмээн Британийн Засгийн газар манай улсын эсрэг хориг тавилаа. Энэ хэрэг эхнээсээ маш нарийн зохион байгуулалттай байсан. Хэргийн талаар Оростой хамтран ажиллахаас Их Британи татгалзаж, химийн зэвсгийг хориглох байгууллагад хандаж, энэ төрлийн конвенцийг ноцтой зөрчсөн. Химийн зэвсэг дэлгэрүүлэхгй байх конвенцийн дагуу Оросын засгийн газрыг хардаж байгаа бол Их Британи Оростой хамт нэгдсэн шалгалт хийх ёстой. Харамсалтай нь  Их Британи энэ хэргийн талаар Оросын талтай хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн манай 23 дипломат ажилтныг эх орноосоо хөөсний хариуг бид өгөх болно. Тиймээс ОХУ-аас Их Британийн дипломат ажилтнуудыг нутаг буцаана” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ Сергей Лавров Их Британийн дипломат ажилтнуудыг эх орноосоо хөөн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55019
0 эможи
keyboard_arrow_up