Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Марк Цукерберг Конгрессын өмнө тайлбар өгөхөд бэлэн

2018 оны 3 сарын 22

Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг одоо “Кембриж Аналитикс”-тэй холбоотой асуудлаар уучлалт гуйж, Конгрессын өмнө тайлбар өгөхөд бэлэн байна хэмээн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр “Товчоор бол би зөв зүйл хийхдээ баяртай байх болно. Бид Facebook-ээс энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүнийг Конгресс руу явуулна. Хэрвээ тэр нь би юм бол, явахад бэлэн байна” гэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Марк Цукерберг хэзээ ч өөрийн биеэр Конгрессын өмнө тайлбар өгч байгаагүй бөгөөд эрх баригчид одоо түүний амнаас үг сонсохыг хүсэж байгаа аж. Кембриж Аналитиксийн асуудлаас болоод Facebook-ийн хувьцааны үнэ гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй унаж, өчигдөр 0,74 хувиар өсжээ.

2015 оноос эхтэй энэхүү асуудал нь Кембрижийн Их сургуулийн профессор Александер Коган судалгааны зорилгоор, Facebook-ийн бодлогын хүрээнд 50 сая хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан явдал юм.

Гэвч дараа нь энэхүү мэдээлэл Кембриж Аналитикс хэмээх компани тэргүүтэй гуравдагч этгээдүүдийн гарт орсноор асуудал үүссэн хэмээн Facebook компани тайлбарлаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55181
0 эможи
keyboard_arrow_up