Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Саудын Арабт эхнэр эсвэл нөхрийнхөө утсыг нууцаар үзвэл нэг жилийн хорих ялтай

2018 оны 4 сарын 06

Саудын Арабт эхнэр эсвэл нөхрийнхөө гар утсыг нууцаар үзвэл нэг жилийн хорих ял, 500 мянган риалын /130 мянган ам.доллар/ торгууль төлөх хуулийн заалттай болсон байна.

"Гэрлэсэн хүмүүс нөхрийнхөө /эсвэл эхнэрийнхээ/ утсыг тагнах гэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй. Учир нь утсыг нь зөвшөөрөлгүй үзэх нь хууль бус үйлдэл болно" хэмээн Саудын Арабын олон улсын харилцааны төвөөс мэдэгджээ. 

Энэхүү хуулийн заалт нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухайн хуулийн нэг хэсэг бөгөөд хувь хүний халдашгүй орон зайг хамгаалах зорилготой аж. 

Тус байгууллагаас мэдээлснээр кибер гэмт хэрэг тус улсад сүүлийн үед хэд дахин нэмэгдсэн байна. 

Саудын Арабт 25 хүртэлх насны залуучууд олон бөгөөд нийгмийн сүлжээ болон гар утасны аппликейшн таталтаараа хүн амтай нь харьцуулбал хамгийн өндөр хувийг эзэлдэг байна.

Эх сурвалж: Independent.co.uk

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55774
1 эможи
keyboard_arrow_up