Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Facebook“ компани “AggregateIQ“-ийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлав

2018 оны 4 сарын 09

Arslan.mn

“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй Канадын нэг компанийн эсрэг арга хэмжээ авсан байна. Канадын дижитал зар сурталчилгааны “AggregateIQ” компани хэрэглэгчдийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй байгааг “Facebook” компани мэдэгдлээ. Улмаар тус компанийн “Facebook”-ийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарласан байна. “AggregateIQ” компани британичууд Европын Холбооноос гарах санаачилгыг сурталчлах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа аж. Тус компанид BREXIT-ийн “Vote Leave” кампанит ажлын баг 2016 онд олон нийтийн санал асуулга болохоос өмнө 3.8 сая ам.долларын төлбөр төлжээ. “Facebook”-ийн зүгээс “AggregateIQ” компанийг “Cambridge Analytica”-ийн толгой компани болох “SCL”-тэй холбоотой байж магадгүй гэж таамагласан байна. Хэдий тийм боловч “AggregateIQ” эдгээр компаниудтай холбоогүй, мөн “Facebook”-ийн хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрээгүй гэсэн тайлбар өгчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55812
0 эможи
keyboard_arrow_up