Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Марк Закерберг Конгрессын өмнө “Facebook“-ийн алдааны хариуцлагыг хүлээнэ

2018 оны 4 сарын 10

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг Конгрессын сонсголд оролцохоос өмнө Флоридагийн Сенатч Билл Нелсон тэргүүтэй хууль тогтоогчидтой уулзсан байна.

Arslan.mn

Марк Закерберг "Нийгмийн сүлжээгээр дамжуулан улс төрийн зар сурталчилгаа нийтлэгч, санхүүжүүлэгчдийн нэрийг ил болгох хэрэгтэй" гэсэн хууль тогтоогчдын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр "Энэ төрлийн зар сурталчилгаанд хяналтаа чангатгах"-аа мэдэгдээд байна. Харин эрх баригчид "Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдалд зохистой хяналт тавих шаардлагатай" гэж үзэж байгаа юм. Флоридагийн Сенатч Билл Нелсон “Марк Закерберг ний нуугүй, гарсан алдаануудыг залруулах хүсэлтэй байгаа санагдсан. Бид цаашдаа хэрхэх талаар, нийгмийн сүлжээг, “Facebook” платформыг манай улсын хууль зүйн орчны эсрэг хэрхэн ашиглах боломжтой талаар ярилцсан. Гол нь түүнд ойлгуулахын хүссэн санаа маань, нийгмийн сүлжээг буруугаар ашиглахад хяналт тогтоохгүй бол бидний хэнд ч мэдээллийн нууц байдал гэж байхаа болино” гэж мэдэгдлээ.

Марк Закерберг мягмар гарагт Сенат, лхагва гарагт Төлөөлөгчдийн танхимын сонсголд оролцоно. Энэхүү сонсголоор компанийнхаа гаргасан алдааг хүлээн зөвшөөрнө гэж ажиглагчид онцолж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбогдсон “Cambridge Analytica” компани сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхийн тулд “Facebook”-ийн 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтэрсэн гэх мэдээлэл гарсан юм. Үүнээс болж тус компанийн үнэлгээ 100 тэрбум ам.доллараар буураад байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55861
0 эможи
keyboard_arrow_up