Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Марк Цукерберг Facebook-ийг төлбөр төлж ашигладаг болох тухай ам нээжээ

2018 оны 4 сарын 11

Өнгөрсөн шөнө АНУ-ын Сенатын тэргүүлэгчдийн өмнө мэдүүлэг өгсөн Марк Цукерберг Facebook-ийг төлбөр төлж ашигладаг болох тухай сэдвийг хөнджээ.

Сенатор Оррин Хатч түүнээс Facebook хэрхэн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг аюулгүй хадгалахын зэрэгцээ, сурталчилгаанд суурилсан бизнес загвараа хэвээр үлдээж, үйлчилгээгээ үнэгүй байлгах талаар тасралтгүй асууж байсан аж.

Ингээд Цукербергээс “Facebook үргэлж үнэгүй байх юм уу?” хэмээн асуухад Цукерберг “Тийм ээ, Facebook-ийн үнэгүй хувилбар үргэлж байх болно” гэж хариулсан байна.

“Facebook-ийн үнэгүй хувилбар” гэсэн үгнээс нь задалж ойлговол өөр ямар нэгэн хувилбар буюу төлбөр төлдөг төрөл байж болно гэсэн үг юм. Эсвэл Цукерберг ирээдүйн төлөвлөгөөгөө биш харин сонсголын үеэр хүмүүсийн сонсохыг хүссэн зүйлийг ярьсан ч байж магадгүй.

Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг хэдхэн хоногийн өмнө “Хэрэглэгчдийн хувьд бидний ашиглаж буй сурталчилгаанд суурилсан бизнес загвар хамгийн их гайхаш төрүүлдэг байх. Тэгэхээр үндсэн зарчим нь радио, телевиз хэрхэн ажилладаг яг түүнтэй л адил гэж ойлгоход болно” гэжээ.

Эх сурвалж: Mashable

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55918
0 эможи
keyboard_arrow_up