Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Турк улс онц байдлын хугацааг долоо дахь удаагаа сунгав

2018 оны 4 сарын 19

Турк улсын парламент онц байдлын хугацааг дахин гурван сараар сунгахыг дэмжсэн тухай тус улсын “Анадолу” агентлаг мэдээллээ.

250 хүний амийг авч, хэдэн мянган хүнийг гэмтээж бэртээсэн цэргийн эргэлт хийх оролдлого болсноос тав хоногийн дараа буюу 2016 оны долдугаар сарын 20-нд анх зарласан онц байдлын хугацааг тус улс долоо дахь удаагаа сунгаж байгаа нь энэ юм.  Цэргийн эргэлт хийх оролдлогыг гол зохион байгуулагч нь Америкт буй лалын шашны номлогч Фетулла Гулен гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа билээ.

Туркийн шадар сайд Бекир Боздаг өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ “Террористууд болон террорист бүлэглэлүүдийг бүрэн дарж авахын тулд онц байдлыг цуцлахгүй байна” гэжээ.

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56255
0 эможи

keyboard_arrow_up