Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Ким Чен Унтай хийх уулзалт үр дүнд хүрэхээргүй байвал уулзалтыг орхино

2018 оны 4 сарын 19

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзахаар өнгөрсөн сард Пхеньянд очсон гэдгийг Дональд Трамп баталгаажууллаа. Энэ уулзалт амжилттай болсон төдийгүй Ким Чен Унтай хийх уулзалтын бэлтгэл хангагдаж байгаа" гэдгийг тэрбээр “twitter”-тээ жиргэсэн байна. Мөн "Хэрэв БНАСАУ-ын удирдагчтай хийх уулзалт үр дүнд хүрэхээргүй байвал уулзалтыг зогсооно" гэдгээ онцолжээ.

Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт ирэх зургаадугаар сарын эхээр эсвэл үүнээс наана ч болж магадгүй байгаа юм. Уулзалтыг хийхээр төлөвлөж байгаа газруудын тоонд Улаанбаатар хот багтаж байгааг эх сурвалж мэдээлжээ. Энэхүү мэдээлэлд Монгол Улс АНУ, БНАСАУ-тай дипломат харилцаатай, байршлын хувьд Пхеньянтай ойр зэргийг онцолжээ. Энэ уулзалтаар АНУ БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх зорилготой юм. 

Үүний зэрэгцээ АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүд Тагнуулын төв газрын дарга Майк Помпеог Төрийн нарийн бичгийн дарга болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнийг өнгөрсөн сард Дональд Трамп Рекс Теллерсоны оронд нэр дэвшүүлсэн юм. Хэдий тийм боловч Ардчилсан нам болон гадаад харилцааны албаныхан энэ саналд хатуу шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Тэдний хувьд олонхын дэмжлэгийг хараахан аваагүй Майк Помпеог Сенатын сонсголд шууд оруулсан нь зохимжгүй алхам байсан гэж үзсэн байна.

Эх сурвалж: http://bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56256
0 эможи

keyboard_arrow_up