Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп OPEC-ийг газрын тосны ханшийг зохиомлоор хөөрөгдүүлж байна гэж шүүмжлэв

2018 оны 4 сарын 23

Газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл арилсан ч OPEC-ийн гишүүн улсууд болон ОХУ-ын зүгээс цаашид ч газрын тосны гарц танах хөтөлбөрийг үргэлжлүүлэх болсноо өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт хийсэн уулзалтынхаа дараа мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Газрын тосны ханш үндэслэлгүйгээр өссөн, нийлүүлэлтийн хэмжээ дээд цэгтээ хүрээд байхад ханш ийм өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй" гэж өөрийн “twitter” хуудаст мэдэгдсэн байна.

Дональд Трампийн жиргээний дараа 75 ам.долларт хүрч өсөх хандлагатай байсан газрын тосны ханш 72 ам.доллар руу буурсан байна. Харин Саудын Араб, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улс ханшийг хиймлээр хөөрөгдөөгүй, Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл нэмэгдсэн нь ханш өсөхөд нөлөөлсөн гэдгийг онцолжээ. Хамгийн сүүлийн ханшаар брент газрын тос 74 ам.долларт, харин Вест Техас газрын тосны ханш 68.3 ам.доллар хүрээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56363
0 эможи

keyboard_arrow_up