Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Э.Макрон: Д.Трамп АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гаргана гэж бодож байна

2018 оны 4 сарын 26

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ыг нээлттэй бодлого баримтлахыг уриаллаа. АНУ-д гурван өдрийн айлчлал хийсэн тэрбээр айлчлалынхаа төгсгөлд АНУ-ын Конгрессын гишүүдийн өмнө мэдэгдэл хийсэн байна.

Arslan.mn

Эммануэль Макрон “Олон улсад аюул заналхийлэл нүүрлэснээс АНУ болон Европын орнууд бүгд уур бухимдал, айдас түгшүүр дунд амьдарч байна. Хэдий тийм боловч эдгээр нь юуг ч бүтээж, бий болгохгүй. Бид нар айдас гэдэг зүйлээс өөрөөс нь л айх хэрэгтэй гэж Франклин Делано Рузвельт хэлсэн байдаг. Тиймээс бидэнд хоёр сонголт бий. Тусгаарлагдах үндсэрхэг үзлийг сонгож болно. Энэ нь магадгүй өнөөх айдас хүйдсийг түр хугацаанд арилгаж өгөх талтай. Гэхдээ нэг үгэнд хаалт тавилаа гээд тэр үгний эволюцийг зогсоож чадахгүй. Энэ нь иргэдийн айдсыг зайлуулахгүй харин ч нэмэгдүүлнэ. Бидний хувьд өмнөө байгаа шинэ эрсдэлүүдээ тооцоолох нь чухал” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарах магадлал өндөр байгааг Эммануэль Макрон мэдэгджээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар АНУ-ыг хэлэлцээрт үлдэхийг ятгах зорилготой байсан юм. АНУ Ираны цөмийн хэлэлцээрт үлдэх эсэх шийдвэрээ ирэх сарын 12-нд багтаан танилцуулах товтой байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56539
0 эможи

keyboard_arrow_up