Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзах мөчийн сонин хачин

2018 оны 4 сарын 27

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, БНСУ Мүн Жэ Ин нар уулзлаа. Тэднийг ингээд гар гараасаа барилцаад зогсч байхыг ердөө сарын өмнө л төсөөлөхийн аргагүй байсан билээ.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзах мөчийн сонин хачин

1953 оны Солонгосын дайнаас хойш хоёр Солонгосын удирдагчид ийнхүү анх удаа уулзаж, ард түмэндээ энхтайвны бүлээн уур амьсгалыг мэдрүүлэв.  Хоёр улс гал зогсоосноос хойш одоог хүртэл энхийн гэрээ байгуулаагүй, дайны байдалтай байгааг энд сануулах нь илүүдэхгүй болов уу.  Тийм ч учраас дэлхий дээр хамгийн их зэвсэг төвлөрүүлсэн, хатуу чанд хамгаалалттай хилийн бүс хоёр Солонгосын хооронд л байдаг. Энэ бүсийг даван дайсныхаа нутагт орж ирнэ гэдэг Ким Жон Уны зүгээс их л зориг гаргасан хэрэг. Тиймээс Солонгосын хойгт энхтайвныг тогтоох үйлсийн төлөө түүний гаргаж байгаа хүчин чармайлтыг дутуу үнэлж болохгүй юм.  

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзах мөчийн сонин хачин  

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзах мөчийн сонин хачин

Хоёр удирдагч гар барин мэндчилсний дараа Ким Жон Уныг угтах ёслол эхэлсэн. Манайхаар хүндэт харуулын үзүүлбэртэй төстэй уг тоглолтыг харахад Хоёр Солонгосын нэгдмэл байх үеийг буюу чүсоны үеийг шууд санагдуулах аж.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзах мөчийн сонин хачин

Сөүлийн иргэд энхтайвныг бэлгэдэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Уулзалт хэлэлцээр Монголын цагаар 09.30 цаг эхэлсэн, одоо ид үргэлжилж буй. Уулзалтад мэдээж дайнаас хойш хуримтлагдсан асар олон асуудал хөндөгдөх нь ойлгомжтой боловч Сөүлийн гол найдлага нь цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох тухай Ким Жон Уны саяхан өгсөн амлалтыг бичгээр баталгаажуулж авах явдал гэж олон улсын агентлагууд бичиж байна.

Хоёр удирдагчийн уулзалт үргэлжилж байна.  

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56585
0 эможи

keyboard_arrow_up