Уилъям: Хүүдээ ямар нэр өгөхөө судалж байгаа
2018 оны 4 сарын 27
Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтон энэ сарын 24-нд амаржиж, гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.
Хорвоод мэндлээд гурав хонож буй бяцхан ханхүүгийн нэр өнөөг хүртэл нууц байгаа юм.
Уилъям, Харри нар өчигдөр Kensington ордонд зохион байгуулагдсан нэгэн арга хэмжээнд хамтдаа оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Ханхүү нар арга хэмжээгээ өндөрлүүлээд танхимыг орхин гарахтай зэрэгцэн нэгэн сэтгүүлч, Уилъямаас “Та хүүдээ ямар нэр өгөх гэж байгаа вэ?” хэмээн асуухад ханхүү “Би судалж байгаа. Удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж хариулжээ.
Уилъям, Кейт нар хүү, охинтой билээ.
Эх сурвалж: http://www.shuud.mn/a/496237
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56613
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: