Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр Солонгос энэ онд багтааж энхийн гэрээ байгуулахаар тохиролцлоо

2018 оны 4 сарын 27

Өмнөд ба Хойд Солонгосын талууд энэ онд багтааж, АНУ эсвэл Хятадыг оролцуулсан гурван талт энхийн гэрээ байгуулан 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор өндөрлөх тохиролцоонд хүрлээ.

Ингэснээр Солонгосын хойгт байнгын энх тайван байдал тогтоно гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ,

Өнөөдөр Панмунжомд болсон уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр Солонгосын гол зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах юм гэдгийг удирдагчид тунхагласан байна.

Уг зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх намар Мүүн Жэ Ин Пёньянд айлчлахаар тохиролцжээ.

Панмунжомын Тунхаглалд дурдсан зөвшилцлүүд:

  1. 1953 оны гал зогсоох хэлэлцээрээр завсарласан Солонгосын дайныг төгсгөл болсныг албан ёсоор зарлах
  2. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ажлыг талууд гол зорилгоо болгон хамтарч ажиллах
  3. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ирэх намар Пёньянд айлчлах
  4. Хоёр Солонгос хуурай газар, агаар, тэнгист харилцан дайсагналаа зогсоох
  5. Тавдугаар сарын 1-нээс эхлэн хоёр Солонгосын хил дагуу суртал нэвтрүүлгийн ажиллагааг талууд зогсоох
  6. Хойд Солонгосын Гэсеонд талууд хамтарсан төлөөлөгчийн газар нээх
  7. Наймдугаар сарын 15-нд Солонгосын дайнаар салж хагацсан иргэдээ уулзуулах
  8. Зүүн эрэг дагуу хоёр Солонгосыг холбосон төмөр замаа сэргээх
  9. 2018 оны Азийн Спортын Наадамд хоёр Солонгосын хамтарсан багийг оролцуулах

 

Эх сурвалж: Korea Times              IKON.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56617
0 эможи

keyboard_arrow_up