Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтын баазаа тавдугаар сард хаана

2018 оны 4 сарын 30

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн туршилтын баазаа тавдугаар сард хаахаа мэдэгдсэн талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Түүнчлэн Ким Жон Ун түүний энэхүү мэдэгдлийг “баттай, үнэн” эсэхийг газар дээр нь очиж шалгах боломжийг  Өмнөд Солонгос болон АНУ-ын сэтгүүлч, мэргэжилтнүүдэд олгох гэнэ.  

Хойд Солонгосын удирдагч өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосын хил дээрх зэвсэггүй бүсэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй хийсэн уулзалтынхаа үеэр энэ талаар дурдсан аж. Тэрээр түүнд АНУ болон БНСУ-ыг цөмийн зэвсгийн байгаа болгох зорилго байгаагүй болохоо мэдэгдсэн гэнэ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох Ким Жон Уны саналыг “маш баяртайгаар хүлээн авсан” аж. “Хойд Солонгосын тал бэлэн болсон цагт” БНСУ болон АНУ-ын сэтгүүлч, мэргэжилтнүүдийг цөмийн зэвсгийн туршилтын баазад урих асуудлыг хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд цаашид хэлэлцэхээр тохирчээ.

Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2015 онд гаргасан шийдвэрээ буцааж, Пёнъяаны цагийн бүсийг 30 минутаар урагшлуулж Сөүлийн цагийн бүстэй тааруулахаа мэдэгдсэн аж.

Тэрээр, “Энх тайвны ордны үүдний танхимд хоёр цаг байдаг. Нэг нь Сөүл дэх цагийг зааж, нөгөөх нь Пёнъяаны цагийг заадаг. Тэдгээр цагуудыг харахад надад их хүнд байсан. Эхлээд ямар ч байсан хоёр Солонгосын хоёр өөр цагийг нэг болгоё.” хэмээн Ким Жон Ун дурдсан талаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний тамгын газраас  мэдэгджээ.

Эх сурвалж:CNN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56662
0 эможи

keyboard_arrow_up