Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Ким Жон Унтай уулзах өдөр, газрыг хоёр хоногийн дараа зарлана

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

АНУ-ын ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагч нарын түүхэн уулзалтын болох өдөр, газрыг энэ долоо хоногийн сүүлээр зарлана гэж Дональд Трамп өчигдөр мэдэгдлээ.

Тэр нэг өдрийн өмнө твиттер хуудсандаа хоёр Солонгосын хил дээрх Панмунжом тосгонд уулзах сонирхлоо цухуйлгаж байсан юм. “Уулзах өдөр, газрыг хоёр хоног орчмын дараа зарлах байх гэж би бодож байна” гэж тэр сэтгүүлчдийн асуултад хариусан байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрт нь Нобелийн энх тайвны шагнал олгох ёстой гэж хэлсэн талаар асуухад Трамп “Ерөнхийлөгч Мүүн маш найрсаг, өгөөмөр зан гаргасан байна. Үүнд нь би талархаж байгаа хэдий ч бидний гол зорилго бол ажлаа дуусгах юм. Би энх тайван байдлыг тогтоохыг л хүсэж байна” гэж хариулжээ.

Өнгөрсөн Баасан гарагт хоёр Солонгосын удирдагчид хилийн Панмунжом тосгонд уулзалдсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост айлчлахдаа Трамп хилийн энэ бүсэд очих гэсэн боловч битүү манантай байснаас нисдэг тэрэг нь газардаж чадалгүй буцсан юм.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56765
0 эможи

keyboard_arrow_up