Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Daytona” загварын сая ам.долларын үнэтэй бугуйн цагуудаа дуудлагаар худалдана

2018 оны 5 сарын 04

Arslan.mn

Тансаг зэрэглэлийн бугуйн цагны “Rolex” брэнд “Daytona” загварын зургаан ширхэг бугуйн цагийг тавдугаар сарын 12-нд дуудлагаар худалдахаар төлөвлөөд байна.

Дуудлагаар худалдах зургаан цагны дөрөв нь зэвэрдэггүй гангаар хийгджээ. Нэг бүр нь нэг сая ам.долларын үнэтэй бөгөөд дуудлага худалдаагаар 10 сая ам.доллар босгож магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Хамгийн үнэтэй загвар болох “Unicorn” нь “Rolex”-ийн гараар урласан цор ганц цагаан алтан цаг ажээ. Мөн “John Player Special” нэртэй цагийг 18 каратын алтан оосортой, хар акрилан хүрээтэйгээр урласан байна. “The Neanderthal” загвар нь харагдах байдал нь цэвэрхэн, цагаан хүрээтэй, 12 цагийн зүүний чигт титэм оруулж өгсөн нь тансаг байдлыг илтгэхүйц болсон гэж шинжээчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56905
0 эможи

keyboard_arrow_up