Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Харри, Меган нарын хурим түүхэн дэх хамгийн өндөр зардлаар бүтсэн 10 хуримын нэг боллоо

2018 оны 5 сарын 21

Их Британийн ханхүү Харри, сүйт бүсгүй Меган Маркл нарын хурим ёслол төгөлдөр боллоо. Хосууд өнгөрсөн амралтын өдөр Английн Уиндсорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд хуримаа хийсэн юм. Хуримын ёслолд 600 гаруй хүндэт зочин оролцжээ. Их Британийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр хуримын ёслолыг 18 сая хүн үзэж сонирхсон байна.

Энэ нь 2011 онд болсон ханхүү Уильям, гүнгийн хатагтай Кейт Миддлтон нарын хуримаас бага тоо ч он гарсаар хамгийн олон үзэгчийн анхаарал татсан үйл явдлаар нэрлэгдэж байна. Мөн “twitter”-ээр хуримтай холбоотой 3.4 сая жиргээ хийгджээ. Их Британийн ханхүү Харри, сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын нийт зардал 32 сая фунт стерлингээр хэмжигдсэн гэж хуримын үйлчилгээний “Bridebook” компани тооцоолсон байна. Ингэснээр түүхэн дэх хамгийн өндөр зардлаар бүтсэн 10 хуримын нэг болж байгаа ажээ.

Ханхүү Уильям, гүнгийн хатагтай Кейт Миддлтон нарын хуримын зардал 20 сая фунт стерлингээр хэмжигдэж байсан юм. Сүйт бүсгүй Меган Марклын хуримын даашинз 300-400 мянган фунт стерлингийн үнэтэй ажээ. Түүнчлэн террорист халдлагын аюулаас сэрэмжилж харуул хамгаалалтын зардал нь 30 сая фунт стерлинг болсон байна.

Их Британийн ханхүү Харри, сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын зардал 32 сая фунт стерлинг

Нимбэгтэй бялуу 50 мянган фунт стерлинг

Цэцгэн чимэглэл 110 мянган фунт стерлинг

Даашинз 300-400 мянган фунт стерлинг

Харуул хамгаалалт 30 сая фунт стерлинг

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
57522
2 эможи

keyboard_arrow_up