Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Твиттер компани крилл үсгээр жиргэдэг хүмүүсийг Оросын бот гэж үзэн ялгаварладаг

2018 оны 5 сарын 23

Саяхнаас Твиттер компани өөрийн сүлжээнд Оросын суртал нэвтрүүлгийн агуулгуудтай ширүүн тэмцэл эхлүүлж байгаагаа зарласан юм.

Тэгвэл энэ тэмцэл нь үнэндээ кирилл үсгээр бичдэг хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа тухай Болгарын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ улсын зарим твиттер хэрэглэгчдийн экаунт тодорхой шалтгаангүйгээр хориглогдож, эргэж сэргэсэн ч зарим жиргээ нь шүүлтүүрт орж, харагдахгүй болоод байгаа гэнэ.

Хүмүүсийн туршлагаас харвал @YouTube гэж жиргээндээ дурдсан (mentioning), эсвэл олон тооны дагагчтай хэрэглэгчид хэлмэгдэх болсон байна

Тэдний буруу нь зөвхөн кирилл үсэг ашиглаж бичдэгт байгааг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл Оросын суртал нэвтрүүлэгтэй тэмцэхдээ бичсэн жиргээний агуулгыг шалгалгүй, зөвхөн кирилл үсгээр бичсэнийг гол шалтгаан болгож байгаа гэнэ.

Твиттерээс гаргасан бодлогын баримт бичигт “хэрвээ Орос хэл дээр олон давтамжтай жиргэсэн бол” Оросын засгийн газартай холбоотой ангилалд орох магадлалтайг зарим хүн үзүүлсэн байна.

Тиймээс твиттер сүлжээг хэрэглэдэг энгийн Орос, Болгар иргэдийн заримын экаунт хоригт орж, бичсэн жиргээнүүд нь “tweet unavailable” гэсэн мессэжээр солигдож байгааг мэдээлжээ.

Энэ асуудлаар Твиттер компанид хандахад асуудлыг шалгаж, шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн байна.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57633
0 эможи

keyboard_arrow_up