Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ Тайванд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байна

2018 оны 5 сарын 29

Тайваныг ганцаардуулах Хятадын бодлого газар авч байна. Америк-Тайваны харилцаа улам бүр ойртож байгааг эсэргүүцэн Хятадын Засгийн газар Тайваны хоолойд цэргийн сургуулилт явуулсан нь хоёр талын байдлыг улам хурцатгасан. Харин Вашингтоны тал Тайваны тусгаар тогтнолыг де пакто хүлээн зөвшөөрдөг бөгөөд эв нэгдлийн илэрхийлэл болгон Тайпэй дахь элчин сайдын яамны барилгын шинэ цогцолборыг ирэх зургаадугаар сард нээх гэж байна.

БНХАУ зөвхөн дипломат арга ажиллагааны хүрээнд бус үндэстэн дамнасан томоохон компаниудаас хүртэл Тайваныг Хятадын салшгүй хэсэг гэх заалтыг баримтлахыг шаардаж эхэллээ. Одоогоор 44 олон улсын агаарын тээврийн компани Тайваныг Хятадаас салгаж бичихгүй байх шаардлагыг заасан хугацаанд нь хүлээн зөвшөөрөөд байна. Тэд Тайваны нэрийг “Хятадын Тайван” гэж бичин бүх нислэгийн мэдээллүүдээ өөрчилжээ. Мөн сүүлийн нэг сарын хугацаанд Бээжин Тайваныг дотно харилцаагүй, жижиг орнуудаас нь салгах гэж чичрүүлсээр 2 оронтой дипломат харилцаагаа таслахад нь хүргэлээ.

БНХАУ-ын Тайваны эсрэг авах бас нэгэн арга хэмжээ нь ДЭМБ-ийн удирдах төв байгууллагаас жил бүр зохион байгуулдаг уулзалтад хоёр жил дараалан оролцуулахгүй байх явдал гэнэ. Ийнхүү Тайваны арал дээр амьдарч буй 23 сая хүнийг дэлхийд тархаж буй өвчний талаарх мэдээллээс бүрэн таслахыг зорьсон бололтой.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57866
1 эможи

Дараагийн ажиллагаа Монголын Хятад.
2018-05-29 18:02
Зочин
keyboard_arrow_up